Do not translate!

Бид хэн бэ?

US to MN Shop (USMN Shop) нь Монгол Экспресс Каргоны салбар вэбсайт (Үйлчилгээ үзүүлэгч) бөгөөд АНУ-д байршилтай E-Commerce худалдааны вэбсайтуудын бараа бүтээгдэхүүнийг өөрийн вэбсайт дээрээ суртчилах, түншлэгч (affiliate marketing) болон дамжуулан тээвэрлэгч болно.

Ерөнхий Зүйл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь USMN Shop-оор дамжуулан АНУ-ын онлайн дэлгүүрүүдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах гэж буй Монголд байгаа эсвэл Америкийн өөр хот мужид амьдарч буй үйлчлүүлэгч болон USMN Shop хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчлүүлэгч USMN Shop дээр байршуулсан бараа бүтээгдэхүүнээс, эсвэл “Линк Захиалга”-аар худалдан авалт хийж захиалга өгнө. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн үйлчлүүлэгчийн захиалга, хүсэлтийн дагуу тухайн худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийг тэдний нэрийн өмнөөс захиалга хийж өгч Монгол руу тээвэрлэх үйлчилгээ болно.
  • Үйлчлүүлэгч АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгч төлбөрийг шилжүүлснээр энэхүү үйлчилгээний нөхцөл, болон буцаах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаад тооцно.

    1. Талуудын эрх үүрэг & хүлээх хариуцлага

    Үйлчилгээ үзүүлэгч

    • Үйлчлүүлэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн/үүдийг 12 цагийн дотор захиалгыг өгөх, борлуулагчаас илгээсэн шуудан илгээмжийг хүлээж авах, савлаж бэлтгээд Монгол руу тээвэрлэх, захиалгын явц болон тээвэрлэлтийн талаарх мэдээллээр хангах зэрэг үйлчилгээнүүдийг гар биеэр хариуцаж гүйцэтгэнэ.
    • Үйлчлүүлэгчийн захиалга болон хувийн мэдээллийг нууцлах бөгөөд энэ нь МУ-ын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдана.
    • USMN Shop нь аливаа худалдан авсан барааг мөн биш эсэх, тухайн вэбсайт дээрх тодорхойлолттой таарч байгаа эсэх, эд ангийн бүрэн бүтэн байдлын дүн шинжилгээ хийх зэрэг үүрэг хариуцлага заавал хүлээхгүй.
    • Тухайн худалдааны сайт болон борлуулагчийн өмнөөс бараа бүтээгдэхүүнтэй холбоотой ямар ч зүйлд хариуцлага хүлээхгүй.
    • Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой үүсэж болох аливаа гаалийн асуудалд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Үүнд: гаалийн хорио цээр, татвар ногдуулалт гэх зэрэг.

    Үйлчлүүлэгч

    • Үйлчлүүлэгч нь өөрийн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүнээ бүрэн судлах, хайж буй бараа бүтээгдэхүүн нь мөн эсэхийг сайтар шалгаж захиалга хийнэ.
    • Тухайн захиалах гэж буй бараа бүтээгдэхүүн нь МУ-ын хилээр зөвшөөрөгдөх эсэх, гаалийн хорио цээр, татвартай холбоотой аливаа хууль тогтоомжийг өөрөө судалж мэдлэг мэдээлэлтэй байх үүрэгтэй.
    • Каргоноос ачаа бараагаа цаг тухайд нь хурдан шуурхай авах, мөн ачааны бүрэн бүтэн байдал, гэмтэл зэргийг ажилтантай хамт, эсвэл хүргэлтийн жолоочтой хамт сайтар шалгаж хүлээлцэх үүрэгтэй.
    • Холбогдох бүх зардлуудыг төлж барагдуулах үүрэгтэй. Үүнд: Захиалах гэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хөлс, үйлчилгээний зардал, АНУ доторх шуудан хүргэлтийн зардал (хэрэв гарсан бол), АНУ-Монголын хоорондох тээврийн зардлуудыг бүгдийг төлж барагдуулах үүрэгтэй.

    2. Тээвэрлэлт (АНУ-Монгол)

    • Үйлчлүүлэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн агуулах дээрээ хүлээж авсан даруй хамгийн ойрхон гарах ачаанд Монгол руу тээвэрт гаргана.
    • Захиалгын бүх бараа бүтээгдэхүүнүүд хүргэгдэж ирэх хүртэл агуулахгүй буюу хадгалахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Нэг захиалга дахь олон бараа эсвэл хэд хэдэн тусдаа захиалгуудыг нэгтгэж савлаад нэг ачаанд гаргах боломжтой ч борлуулагч захиалгыг бүхэлд нь эсвэл тус тусад нь shipping хийсэн эсэхээс хамаарч тухайн Монгол руу гарах гэж буй ачаанд хүргэгдэж ирснээс нь эхлээд тээвэрт гарна гэсэн үг.

    3. Тээврийн Даатгал (АНУ-Монгол)

    • Тээврийн даатгал нь таны ачаа АНУ-аас тээвэрт гарснаас эхлүүлээд Монголд таны гарт хүргэгдэх хүртэлх хугацаанд гарч болох аливаа механик гэмтэл эсвэл ачаа алга болсон нөхцөлийг даатгана.
    • Даатгал нь та ачаа бараагаа хүлээн авснаар дуусгавар болно.
    • USMN Shop -оор дамжуулан захиалсан захиалга дараах 2 төрлийн даатгалд даатгагдана.
    1. Бүх ачаа (хайрцаг бүр) Олон Улсын агаарын энгийн тээврийн суурь даатгал автоматаар даатгагдана. Энэ нь тухайн хайрцагтай ачааны үнэ цэнээс үл хамаарч хайрцаг бүрийн (ачааны) төлбөр дээр $0.25 нэмэгдэх бөгөөд даатгалын дээд нөхөн олговор $150 байна.
    2. USMN Shop дэлгүүрийн зүгээс бараа бүр дээр 100% тээврийн даатгал үнэ төлбөргүй хийгдэнэ.

    Нөхөн олговор

    • Ачаа бараа алга болсон үед алга болсон бүх барааны төлбөрийг 100% буцаан олгоно. 
    • Тээвэрлэлтийн явцад механик гэмтэл сав баглаа боодолд үүссэн түүний улмаас доторх эд бараа гэмтсэн нь тогтоогдсон бол гэмтсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг 100%  буцаан олгоно.
    • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аливаа хохирлыг Олон Улсын агаарын энгийн тээврийн суурь даатгалаар тооцож дээд тал нь $150 -ийн нөхөн олговор олгоно.
    • Нөхөн олговрыг буцаан олгох тогтсон хугацаа байхгүй бөгөөд дээрхийн аль тохиолдол гэдгээс хамаараад асуудал бүрэн шийдэгдэж шийдвэр гарсны дараа ажлын 2-3 хоногт багтааж буцаана. 
    • Эхний 2 тохиолдолд магадгүй валютын ханшийн зөрүү, валют хөрвөлтийн зөрүү, гүйлгээний шимтгэл зэргүүд суутгагдаж болно.

    4. Буцаалт

    • Таны худалдан авсан бараа ашиглаагүй шинээрэй хаяг шошготойгоо байх ёстойгоос гадна буцаах боломжтой ангиллын бараа байх ёстой.
    • Онлайн худалдааны дэлгүүр бүр тус тусын буцаалт хийх дүрэм журам, буцаах боломжтой барааны ангилалтай байдаг бөгөөд дунджаар 30-90 хүртэл хугацаатай байдаг. Дэлгүүр бүрээр дэлгэрэнгүй харах бол хуудасны төгсгөлөөс харна уу.

    Буцаалт хийх хоёр боломж (Агаарын ачаа)

    • Захиалга хийснээс хойш бараа АНУ-аас гарах хүртэл дийлэнх худалдан авалт 100% буцаалт хийх боломжтой. Үүнд АНУ доторх шуудангийн зардал багтахгүй (хэрэв байсан бол) мөн зарим дэлгүүрийн тусгай бараанууд буцаалтын төлбөр гэж суутгаж авдгаас бусад тохиолдолд.
    • Хэрэв ачаа АНУ-аас гарсны дараа та буцаах хүсэлтэй бол тухайн худалдан авсан дэлгүүрийн журамд заасан хугацаа болон буцаах боломжтой бараа бүтээгдэхүүн мөн эсэхээс хамаарч буцаах процессийг манай [email protected] хаягаар имэйл бичиж гүйцэтгэх боломжтой. Энэ тохиолдолд та АНУ-Монгол хороонд гарсан тээврийн холбогдох бүх зардлыг төлөхөөс гадна Монгол-АНУ-ийн хооронд гарах зардлыг мөн нэмж төлөх хэрэгтэй болно. 
    • Таны буцаалт хийсэн барааг худалдаалагч хүлээж аваад төлбөрийг манай дансанд шилжүүлсний дараа бид буцаалтын төлбөрийг таны захиалга өгөхдөө ашигласан данс руу 24 цагийн дотор шилжүүлэх болно.
    • Бүх газрын ачаагаар захиалсан бараа бүтээгдэхүүн буцаах боломжгүй.
    • Магадгүй валютын ханшийн зөрүү, валют хөрвөлтийн зөрүү, гүйлгээний шимтгэл зэргүүд суутгагдаж болно.

     

    Уучлаарай. Энэ хэсэг одоогоор мэдээлэл алга байна.